Thursday, December 30, 2010

Би өөрийнхөө төрсөн он сараар хөөвөл ТУУЛАЙН БӨӨРНИЙ МОД /15.V-24.V; 12.ХI-21.ХI/ юм байна.


Энэ хүн бол амьдрал болон хүчээр дүүрэн, гоо үзэсгэлэнтэй, гэхдээ үүгээрээ ашиг хонжоо хайдаггүй, сэтгэл татам байдлаараа бусдыг эршээлдээ оруулахыг хүсдэггүй. Тэр их мэдрэмтгий, соргог зантай хүн.

Тэр уужим уудам байдалд дуртай. Тэр төрөлхийн шударга хүн тиймээс үр дагаврыг нь бодолгүйгээр өөрийн зөвийг ямар ч аргаар хамгаална. Аливаа журмыг зөрчвөл тэр шууд эсэргүүцнэ. Ёс суртахууны дүрэм журам нь түүний хувьд их чухал ихэвчлэн тэр бүр ёс суртахууныг хатуу баримталдаг хүн гэдгээ харуулдаг. Төрөл бүрийн заль мэх, тооцоотой үйлдэл, арга мэх зэргийг үзэн яддаг, тийм болохоор эвгүй байдалд орох нь их тохиолддог ба бусдыг санамсаргүйгээр өөрийнхөө эсрэг болгодог. Бусадтай харьцахдаа уян хатан байж чаддаггүйгээсээ болж сэтгэл нь их гонсойдог, ажлаа болон ажлын байраа байнга солих болдог. Ихэвчлэн үүнээс болж мөс муутай, сэтгэлгүй хүн гэдгээрээ алдаршдаг. Энэ бүхэн түүнийг их дарамтанд оруулахаас гадна гомдлоо удаан хадгалж явдаг.

Түүнийг зөрүүд гэж хэлэхгүй ч хэт шулуун, буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай ойлголцохдоо муухан. Тэр холын хараатай, болгоомжтой, шаргуу, тэсвэртэй тул санхүү болон эд хөрөнгийн асуудал түүнд байдаггүй.

Түүний ухаан нь хурдан, бодитой, ажигласны үндсэн дээр тулгуурласан байдаг. Тэр авъяастай, нарийн нямбай, хурдан шаламгай. Тэр гүн ухааны бодол болж, мөрөөдөж суух дуртай.

Түүний хайр дурлалын харьцаанд ч бас хүндрэл гардаг. Гэр бүлйин аз жаргалыг олоход түүнд хэцүү байдаг. Амрагаасаа чин үнэнч хайрыг шаарддаг өөрөө ч жинхнээсээ хайрлаж чаддаг. Нэг л удаа хайрладаг. Хайр сэтгэлийн хэрэгцээ бас түүнийг хайрлахгүй байж магадгүй гэсэн айдас түүнд байдаг. Энэ бүхэн өөрийн болон түүний амрагийн хоорондох харьцааг их хүндрүүлдэг.

Энэ хүн бусдыг байнга аягүйрхүүлэхийг, гайхшруулахыг хүсдэг. Түүний гаргаж байгаа зан нь бусдад ер ойлгомжгүй байдаг.

Түүнийг эргэн тойрч буй хүмүүсээс түүний амьдрал их шалтгаалдаг. Ойр дотны хүмүүсээс дэмжлэг авсан тохиолдолд л түүний чадварууд бүрэн хөгжинө. Түүнийг ойлгож, даган баясах, даган гутрах хэрэгтэй болов уу.

Түүний зан чанарууд: ажигламтгай, гярхай, удирдах чадвартай, авхаалжтай, бодит байдлыг эрхэмлэдэг.

No comments:

Post a Comment