
Би сая анхны хайрынхаа талаар бодлоо гэтэл санаанд минь түүнээс салсан үе л толгойд минь орж ирээд байхын, өмнө ямар гоё байсан. Түүндээ тэврүүлэхэд ямар байсан талаар бас бодож үзлээ. Түүнтэй тэврэлдэхэд ямар сайхан байдаг тэр сэтгэл хөдлөл миний санаанаас ор мөргүй алга болсон байна. Энэ бол хүн нэгэн цагт хайрлаж болдог бас хөрж болдог гэдгийн тод жишээ байх. Нэг бодлын би түүнийг дахиж нээх дурсаж санахгүй байгаадаа баярлах шиг аль эсвэл марты гэж хэтэрхий удаан бодсон болохоор тэр мэдрэмж минь намайг түүнтэй холбоотой байсан бүх зүйлсээс минь салгах шиг л боллоо. Энэ бүхнээс хэтэрхий залхсан байсан, бас үүнийг бодохоор маш их ядардаг байлаа. Өмнө нь байсан бүх гэгээлэг дурсамж бүрээ сэтгэлийнхээ гүнд цоожлосондоо баярлаж байна ;-)



