
Энэ ордны эрчүүд ямарч хүнд мартагдашгүй таашаал ч өгч чадна, сэтгэлийн эдгэршгүй шаналалд унагааж ч чадна. Хилэнцийн эрчүүд төрөлхийн атаархам сэтгэл зүйчид байдаг бөгөөд хүний хайр, өрөвч сэтгэл, үзэн ядалт дээр гайхамшигтай тоглож чаддаг. Янаг амрагийн явдалд өрсөлдөөн, ээдрээ, төвөгтэй адал явдлыг таашаадаг. Хайртай хүнээрээ ч өөртэйгөө адил бусдаас хараат биш, хүчтэй, тачаангуй эмэгтэйг сонгодог. Маш нарийн боловсруулсан, төвөгтэй дурлалын тоглоом тоглох дуртай. Тэр дорхноо хүслээр нь болчихдог бүсгүйчүүд тэдэнд сонин биш. Түүний сексийн төсөөлөл, адал явдал дэндүү баялаг, танд түүнээс элдэв шинэ туршилт хийх санаачилга асуух, гуйх огт хэрэггүй. Хилэнцийн эрийн сэтгэлийг таны хайр дурлалын дайралтаас өөрийгөө хамгаалах бэлтгэл хийж амжаагүй хамгийн энгийн ажлын юм уу, гэр бүлийн нөхцөл байдалд байхад нь энхрийлсэн гэнэтийн янаглал ихэд догдлуулж, сэрлийг нь хөдөлгөдөг.
No comments:
Post a Comment